Хураангуй:
Монгол банкнаас иргэдийн өрийн дарамтыг бууруулах, банк санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах зорилгоор арилжааны банкнуудын иргэдэд олгох хэрэглээний зээлийг хязгаарлах макро зохистой бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор банкнуудын шаардлага нэмэгдэж, ББСБ, ломбардын эрэлт ихэссэн. Цар тахлын үеийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд зээл авсан иргэд хүү болон өрийн дарамтад өртөөд байна. Иймээс банкнууд финтект суурилсан зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд санал болгосноор банкны зүгээс үйл ажиллагаа, хүний нөөцийн зардал багасч, үр ашиг нэмэгдэх ба иргэд бага хүүтэйгээр түргэн шуурхай зээлийн үйлчилгээг авах боломж үүснэ. Тус судалгааны ажлын хүрээнд банканд бага үнийн дүнтэй, хамгийн ихдээ 30 сар хүртэлх хугацаатай хэрэглээний зээлийг финтекээр дамжуулан олгох нь зүйтэй гэж үзсэн ба финтект суурилсан бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд тулгарч буй асуудал, боломж, арга замыг судлахыг зорисон.