dc.description.abstract |
Цахим мөнгөний эрэлт дэлхий нийтэд хурдацтай өсөн нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь Ард Санхүүгийн Нэгдлийн Ард Койн билээ. Ард Койн худалдан авагчдын зан төлөвийн судалгаа нь Ард Койнд худалдан авч буй хүмүүсийн хандлагад CEO брэнд, цахим ам дамжсан ярианы чанар, олон нийтийн оролцоо, үзэл бодлын манлайлагч, норм болсон хүмүүсийн хоорондын харилцааны нөлөө, ашиг тустай байдал гэсэн зургаан хүчин зүйлс нь хэрхэн нөлөөлж буйг тодорхойлсон. Ард Койн худалдан авагчдын хандлагад CEO брэнд, цахим ам дамжсан ярианы чанар, олон нийтийн оролцоо, үзэл бодлын манлайлагч, норм болсон хүмүүсийн хоорондын харилцааны нөлөө, ашиг тустай байдал гэсэн зургаан хүчин зүйлсийн нөлөөллийг асуулгын аргаар 250 түүвэр бүрдүүлэн тодорхойлох статистикийн шинжилгээ, найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлсийн шинжилгээ, корреляцын шинжилгээ, регрессийн шинжилгээ гэсэн 5 төрлийн шинжилгээ хийлээ. Судалгаанд Ард Койн худалдан авах хандлагад 6 таамаглал дэвшүүлсэн бөгөөд 4 таамаглал нь Ард Койн худалдан авах хандлагад эерэг нөлөөтэй үр дүн гарлаа. CEO брэнд, үзэл бодлын манлайлагч, ашиг тустай байдал, олон нийтийн оролцоо гэсэн 4 хүчин зүйлс нь Ард Койн худалдан авах хандлагад эерэг нөлөөтэй гарсан байна. |
en_US |