Хураангуй:
Энэхүү гоо сайхны брэндийн хийсэн зар сурталчилгааны худалдан авалтад нөлөөлөх нөлөөллийн судалгааны хүрээнд эмэгтэй хүн бүрийн өдөр тутмын үнэнч хэрэглээ болсон арьс арчилгааны Монгол дахь брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа нь эмэгтэйчүүдийн худалдан авах хандлагт нөлөөлж буй эсэх талаар судалж хоорондын хамаарал, уялдаа холбоог харуулахыг зорилоо. Энэхүү судалгаанд онолын хүрээнд гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл, гадаад болон дотоодын судлаачдын хийсэн ойролцоо бүтээлүүдийн товч хураангуй, салбарын өнөөгийн байдал, маркетингийн нөлөөлөгч хүчин зүйлс, идэвхижүүлэлт зэргийг судласны үндсэн дээр судалгааны асуулгыг боловсруулж түүврээ бүрдүүлэн Улаанбаатарт оршин суудаг эмэгтэйчүүдээс судалгаагаа авсан. Судалгааны хувьд нийтдээ 32 асуултаас бүрдсэн ба бүтээгдэхүүн худалдан авахад нөлөөлөгч хүчин зүйлс, зар сурталчилгааны төрлүүд болон агуулагдаж буй мэдээллүүдийн талаар дүгнэлт гарган судалгааны шинжилгээг тус тус хийж гүйцэтгэн дүгнэлт, санал зөвлөмжийг боловсрууллаа.