Хураангуй:
Аливаа улс орны эдийн засгийн хамгийн чухал зүйл бол дотоодын үйлдвэрлэл үйлчилгээний түвшин байдаг билээ. Манай улсын хувьд үйлдвэрлэлийн ялангуяа ЖДҮ-ийн хөгжил бусад улс оронтой харьцуулахад харьцангуй сул байдаг. Олон улсын туршлагаас харахад улс орны үйлдвэрлэлийг маш чухалчлан авч үзэж үүнийг хөгжүүлэх талаар эртнээс бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж иржээ. Олон улсын тэргүүн туршлагаас харахад венчур капиталыг улс орны үйлдвэржилтийг цогцоор нь хөгжүүлэхэд ашиглаж өөрийн ус орондоо онцлог байдлаар нэвтрүүлж иржээ. Энэхүү дипломын ажлаараа ЖДҮ-ийг хөгжүүлэх олон улсын туршлагаас суралцан, тэдний туршлагад судалгаа хийж, эцэст нь ЖДҮ- ийг дэмжин ажиллах өөрийн орны онцлогт тохирох арга замыг тодорхойлох гэж оролдлоо.
Судалгааны хүрээнд ЖДҮ – ийн өнөөгийн байдлыг судалж, бусад улс орны мэдээлэлтэй харьцуулан судалж, МУ – ын ЗГ – аас ЖДҮ – ийн хөгжлийг хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, ВК - г хөгжүүлсэн Америкийн нэгдсэн улс , Хятад, Энэтхэг, Тайлан ВК – г хөгжүүлсэн шат дараалал, төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, хууль эрх зүйн зохицуулалт, зах зээлийн бүтэц, оролцогчдын бүтцийг судалсны үндсэн дээр өөрийн орны онцлогт тохирох хувилбарыг тодорхойлохыг оролдлоо.
Манай улсын ЖДҮ дэд санхүүжилтийн асуудал тулгарсаар байна. Энэхүү асуудлыг ВК – иар шийдвэрлэх боломжтой нь харагдаж байна. Улс орнуудын хувьд Венчур капиталыг нэвтрүүлэхэд, зохицуулагч байгууллага, аль салбарт ВК-ийг нэвтрүүлэх, хэрхэн санхүүжүүлэх нь чухал байдаг байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн эхний шатанд яваа манай орны хувьд эхлээд төрийн оролцоо давамгайлсан ВК – г нэвтрүүлж, зах зээл харьцангүй сайн хөгжсөний дараа хувийн оролцоо давамгайлсан ВК – ын зах зээлийг хөгжүүлэх нь зүйтэй юм. Төр нь ВК- ийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, Хөрөнгө оруулагч болон санхжүүжигч байгууллагыг холбох, хэрэгцээт мэдээллээр хангахад чухал үүрэгтэй байна. Тэнхлэг Ус ХХК- ны жишээн дээр ВК хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг үнэлж үзэхэд ВК хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийн байгууллагуудын дундаж өгөөжөөс өндөр өгөөж өгч дунд хугацаанд эх үүсвэрийг нөхөх бололцоотой байна.