dc.description.abstract |
Аливаа байгууллага тавьсан зорилгодоо хүрэхийн тулд түүнтэйгээ уялдсан дотоод хяналттай байх нь хамгийн чухал. Дотоод хяналт нь үнэн зөв санхүүгийн мэдээллийг бий болгох, холбогдох хууль ба зохицуулалтыг дагаж мөрдөх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг тухайн байгууллагад олгодог ба байгууллагын зорилгодоо хүрч ажиллаж байгаа эсэхийг нарийн шалгаж, хянаж явдаг үйл явц юм.
Хурдацтай өөрчлөгдөж буй энэ зах зээлд байгууллагууд зөвхөн ашиг орлогодоо ач холбогдол өгөн, гадаад дотоод орчноос үүсч буй хүчин зүйлүүд, ирээдүйд гарч болзошгүй эрсдэл зэргийг урьдчилан таамаглаагүйгээс болж хохирол амсаж, цаашлаад татан буугдахад хүртэл хүрдэг. Тэгвэл байгууллагын зорилготой уялдсан дотоод хяналттай байснаар эдгээр эрсдэлээс сэргийлэхэд зогсохгүй байгууллагын цаашдын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна.
Судлаач миний бие судалгааныхаа хүрээнд аялал жуучлалын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Хустайн жуулчны баазын дотоод хяналтыг үнэлж, тулгамдаж байгаа асуудлуудыг нь тодорхойлж, сайжруулах арга замыг боловсруулсан ба байгууллагын эрсдэлүүдийг үнэлэн хариу үйлдэл үзүүлэх санал зөвлөмж боловсруулсан болно. |
en_US |