dc.description.abstract |
Монгол улс дэлхийтэй харьцуулахад хамаагүй жижиг хөгжиж буй орон ч гэлээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар ихээхэн нөлөө үзүүлж, үүнийг даган бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжин тэлсээр байгаа билээ. Бизнесийн байгууллагын өсөлт дэвшил нь компанийн сайн засаглалаас шууд хамаарах ба энэ нь удирдлагын зохистой зохион байгуулалт, бүтэц, урт хугацааны оновчтой стратеги, төлөвлөгөө болон ажил үүргийн зөв уялдаа, ажилчдын хоорондын харилцаа холбоо юм. ACFE/Association of certified Fraud examiners/-ээс гаргасан мэргэжлийн луйвар, залилангийн талаарх 2020 оны судалгаагаар 125 улсын 2504 хэрэг буюу 3,6 тэрбум долларын алдагдалд хүргэсэн залилангийн хэрэг бүртгэгдсэн ба залилан, луйварт хамгийн их өртдөг дөрвөн хэсгийн нэг нь борлуулалт гэж гарсан байна. (ACFE, 2020) Монголд ч бас энэ төрлийн хэргийн тоо өсөж байгаа нь худалдааны байгууллагуудын хувьд хяналтын тогтолцоогоо сайжруулах зайлшгүй шаардлагыг бий болж байгаа бөгөөд улмаар дотоод аудитыг нэвтрүүлснээр байгууллагынхаа эрсдэл, хяналтын тогтолцоог сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх боломж бий болох юм. Тиймээс компанийн нэн тэргүүнд анхаарах асуудал нь сайн засаглал бөгөөд дотоод аудит нь үүнийг тодорхойлох томоохон хүчин зүйл болж байгаа билээ. Samsung, Apple, Romoss, Huawei брэндүүдийн албан ёсны дистрибьютер болох “Техно Зон” ХХКомпани нь Улаанбаатар хотод 7 салбар, хөдөө орон нутагт 3 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч өөрийн дотоод аудитын баггүй, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гаднаас аудитор хөлсөлж ажилуулж байна. Энэ нь зарим ажилчид залилан хийх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн хэд хэдэн бодит жишээтэй. Тиймээс тус байгууллагын үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийг бууруулахын тулд дотоод орчинг судлан эрсдэлд суурилсан дотоод аудитыг нэвтрүүлэх боломж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх шаардлагатай гэж үзсэн болно. |
en_US |