Хураангуй:
Аудит гэдэг нь дотоод болон гадаад мэдээлэл хэрэглэгчдэд хэрэгцээтэй мэдээллийн найдвартай байдлын талаар тайлагнах үйлчилгээ юм гэж тодорхойлсон байдаг. Мэдээлэл хэрэглэгчид санхүүгийн тайлан үнэн зөв, бодитойг мэдэхийн тулд аудитлагдсан санхүүгийн тайланг хүсдэг. Монгол улсад аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд 2020 оны 7 сарын 17-ны өдрийн байдлаар улаанбаатар хотод 120, хөдөө орон нутагт 19 байна. Санхүүгийн тайлан, үйл ажиллагаандаа хяналт шалгалт хийх дээрх 139 хөндлөнгийн аудитаас тухайн шалгагдагч байгууллага нь сонгодог. Хараат бус байдал алдагдах, худал дүгнэлт гаргах, аливаа мэдээллийг нуун дарагдуулах, авилгал зэрэг нь аудитор болон шалгагдагч байгууллага хооронд үүсч болзошгүй эрсдэлүүд юм. Дээрхээс сэргийлж мэдээлэл хэрэглэгчдэд үнэн зөв, найдвартай мэдээлэл гэдгийг батлахын тулд чанартай аудит хийлгэх нь маш чухал.
Энэхүү судалгааны ажлаар хөндлөнгийн аудиторыг сонгох шийдвэр гаргалтад нөлөөлөгч хүчин зүйлийг тодорхойлж дүгнэлт, санал зөвлөмж боловсруулсан болно.