dc.description.abstract |
Цахим худалдаа нь худалдааны бизнест шинэ ёс зүйг бий болгож,
хурдацтай глобалчлагдаж, дижитал шилжилт явагдаж байгаа өнөө үед байгаа
газраасаа ч дэлхий даяар бизнес эрхлэх боломжийг олгосон шинэ хэлбэр болтолоо
хувьсан өөрчлөгдсөн ба өөрчлөлтийн хурдыг даган хэд хэдэн сорилтуудтай тулгарч
байгаа бөгөөд цахим худалдаа нь нийгэм эдийн засгийн шинэ ба чухал үйл ажиллагааны
хувьд эдийн засгийн өсөлтийг бий болгох төдийгүй уламжлалт татвар хураах,
захиргааны системд томоохон сорилт бэрхшээлийг авчираад байна. Учир нь Монголын
интернет хэрэглэгчдийн тоо нэмэгдэж хэрэглэгчдийн зан төлөв биеэр очиж худалдан
авалт хийхээс илүү хэд хэдэн давуу талуудыг бий болгодог цахим худалдааг сонгох
болсоны хирээр цахим худалдаанд татвар ногдуулах, татвар хураах, зохицуулах ажилд
хууль эрх зүйн тогтолцоо хангалттай хөгжөөгүй, татварын бааз суурийг хэмжихэд
хүндрэлтэй байдаг, татварын объектыг тодорхойлоход эргэлзээтэй, татвараас
зайлсхийх зэрэг хэд хэдэн асуудлууд тулгарч байгаа нь цахим худалдааны салбарыг
татварын тогтолцоонд оруулахын тулд цахим худалдааны үндсийг ойлгох, татварын
бодлогыг боловсруулах шаардлагатай байгааг ойлгосон бөгөөд цахим худалдаанд
татвар ногдуулахад тулгамдаж байгаа тэдгээр асуудлуудыг тодорхойлон түүнийг
шийдэх боломж байгаа эсэх талаар уг судалгааны ажлаараа хийж гүйцэтгэлээ. |
en_US |