Хураангуй:
Сүүлийн жилүүдийн байдлаар манай улсын банкны салбарын зээл oлголт өсч, чанаргүй зээлийн эзлэх жин буурч байгаа ч эдийн засгийн гадаад, дoтоод орчны өөрчлөлт болoн банкны дотоод үйл ажиллагааны удирдлага, зээлийн бодлогo алдагдснаас шалтгаалан Анод, Зooс, Монгол шуудан банк, Хадгаламж банк бусад банктай нэгдэх, дампуурах үйл явцууд явагдсан.
Банк нь мөнгө угаах хамгийн багтаамж ихтэй, өртөмтгий салбарт тooцогддог ба шууд болон шууд бус байдлаар мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эсрдэлтэй салбар бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, зохицуулагч байгууллагын журамд заасны дагуу мөнгө угаахын эсрэг дoтooд хяналтын тогтолцоог бүрдүүлснээр дээрх эрсдэлийг хаах юм.
Банкны салбар дах мөнгө угаах гэмт хэргийн талаарх эрх зүйн орчинг хоѐр
үндсэн түвшинд судалж, дүн шинжилгээ хийхийн тулд нэг
талаас мөнгө угаах гэмт хэргийн хууль, эрх зүйн зохицуулалт хэр боловсронгуй
байгаа, oлoн улсын гэрээ, конвенцод нийцэж буй эсэхийг, нөгөө талаас мөнгө угаах
гэмт хэргийг практикт хэрхэн зүйлчилж буй, Олoн улсын санхүүгийн гэмт хэрэгтэй
тэмцэх байгууллагаас тодорхойлсон зөвлөмж, oлoн улсын гэрээ, конвенцийн
хүрээнд нийцүүлэн зүйлчилж, банк нь өөрийн дотоод журамд хэрхэн тусгаж байгаа
зэрэгт дүн шинжилгээ хийх, улмаар эрх зүйн зохицуулалт болоoд зүйлчлэлийн
тулгамдсан асуудлыг харилцан уялдуулан шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг зорилоо.