dc.description.abstract |
2019 оны 12-р сард дэлхий нийтээр тархсан коронавируст
халдварын тархалтын улмаас Монгол улсын засгийн газар 2020 оны 1-р сарын 11-ний
өдрөөс “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлжээ. Коронавирусын улмаас
дэлхийн улс орнууд эдийн засгийн уналтад орж, манай улсын хувьд эдийн засгийн өсөлт
2020 оны байдлаар 5.3 хувиар буурсан дүнтэй байна. Цаашлаад өрх гэр бүлийн
санхүүгийн нөхцөл байдал, хэрэглээнд ихээхэн өөрчлөлтийг авчиржээ. Энэхүү
судалгааны ажлаар “Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т
шилжсэнээс хойш өрх бүлүүдийн санхүүгийн гол хүчин зүйлс болох орлого, зарлага,
цаашлаад зээл, хадгаламжийн өөрчлөлтийг судалж, санал зөвлөмж боловсруулсан. |
en_US |