Хураангуй:
Ажлын гүйцэтгэлийн үнэлэгээ нь удирдлага болон ажилтнуудад ажил үүргийн гүйцэтгэлийн түвшний мэдээллийг хүргэж, ажилтнуудын сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, шагнаж урамшуулах, шийтгэх үндэслэлийг тогтоох, тогтвор суурьшилтай байх цаашлаад ажилчдыг бүтээмж өндөртэй ажиллах хөшүүрэг болж өгдөг. Гүйцэтгэлийн үнэлгээг хүний нөөцийг идэвхижүүлэх, үр дүнтэй ашиглахад тусалдаг чухал менежментын нэг хэрэгсэл гэж үздэг. Аливаа байгууллагын хувьд ажилчдаас ажлын үр дүнг өндөр гаргуулахын тулд тэдний бүтээмжийг системтэй үнэлэдэг байх зайлшгүй шаардлагатай юм.
Энэхүү судалгааны ажлаараа байгууллагын гүйцэтгэлийг үнэлдэг онол, аргачлалыг судлаж, ижил төстэй байгууллагын туршлага судлан “Дүдү Ворлд” ХХК-ны үйл ажиллагааны онцлогт тохирсон гүйцэтгэлийг үнэлэх систем бүрдүүлэхийг зорисон.