dc.description.abstract |
Корона вируст цар тахал дэлхий дахинд дэгдснээр бүхий л улс орны
нийгэм, эдийн засагт гэнэтийн нөлөө үзүүлсэн. 2021 оны 5-р сарын байдлаар Монгол улсад нийт 44,000 халдварын тохиолдол бүртгэгдсэн ба нийгмийн бүхий л секторт нөлөөлж, эерэг болон сөрөг нөлөө үзүүлсээр байна. Гагцхүү аль салбарт ямар нөлөө үзүүлж буй нь тодорхой бус байна. Иймд энэхүү тодорхой бус байдлыг багасгах зорилгоор Монгол улсын салбаруудын гарцад энэхүү цар тахал хэрхэн нөлөөлж буйг судалсан юм. Өөрөөр хэлбэл эдийн засагт үүсэж буй тодорхой бус байдлыг судалснаар бид бодлогын зохистой хариу арга хэмжээ авч, энэхүү цар тахлын үүсгэж буй эдийн засгийн хямралыг хурдан хугацаанд даван туулах билээ. Иймд энэхүү судалгааны ажлын хүрээнд эдийн засгийн салбаруудын гарцын өөрчлөлтийг тодорхойлж, Монгол улсын засгийн газрын цар тахлын эсрэг хариу арга хэмжээг үнэлэх, сангийн бодлогын үр нөлөөг тодорхойлж, цаашид хэрэгжүүлж болох макро орчны бодлогын санал, зөвлөмж дэвшүүлсэн. |
en_US |