Хураангуй:
Цар тахлын дэлхий нийтэд авчирсан өөрчлөлттэй холбоотойгоор БИХНБ-ний зах
зээлийн үнэлгээ сүүлийн 2 жилийн дотор 2 дахин өссөн. Манай улсад ч мөн сүүлийн нэг жилийн дотор тухайн төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 2,2 дахин нэмэгдсэн байна. Тийнхүү БИХНБ-ний хэрэгцээ, шаардлага нэмэгдэхийн хэрээр энэ салбарын өрсөлдөгчдийн тоо нэмэгдсээр байгаа ч салбарын онцлог, гол өрсөлдөгчид, хэрэглэгчдийн сегмент, мөн ямар хэмжээний эрэлт, хэрэгцээ, зах зээлийн багтаамж байгаа, цаашдын чиг хандлага зэрэг мэдээлэл дутмаг байгаад үндэслэн энэхүү зах зээлийн судалгааг хийх болсон билээ. Тус судалгаа нь БИХНБ-ний зах зээлийн орчин, багтаамж, эрэлт, хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, хандлагыг судлах, уг төрлийн бүтээгдэхүүний бизнес эрхлэгч болон бизнес эхлүүлэхийг сонирхож буй хувь хүн, албан байгууллагуудад судалгааны үр дүнд үндэслэн шаардлагатай санал зөвлөмжийг боловсруулахын тулд судалгааны аргазүйн хүрээнд зах зээлийн судалгааны бүрэлдэхүүн хэсгүүд болох салбарын, өрсөлдөгчийн болон хэрэглэгчийн судалгаа хийсэн бөгөөд хэрэглэгчийн судалгааг тодорхойлогч судалгааны дизайныг ашиглан, санал асуулгын судалгаанд үндэслэн ба судалгааны үр дүнг статистик шинжилгээнүүдийг (давтамж, тархалт, корреляци, кросстаб, кластер, фактор шинжилгээ) ашиглан боловсрууллаа.