dc.description.abstract |
COVID-19 цар тахал гарснаар дэлхий даяар уламжлалт танхимын
сургалтаас онлайн сургалт руу шилжсэн. Үүнээс үндэслэн СЭЗИС-ийн онлайн сургалтын системийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хийсэн. Судалгааг SERVQUALийн загварыг ашиглаж хийсэн бөгөөд судалгаагаа SERVQUAL-ийн 5 хүчин зүйлийн 16 асуулт болон бусад асуулттай нийтдээ 34 асуулттай анкетын аргаар судалгаа авч 390 түүвэр бүрдүүлсэн. Судалгааны түүврийг SPSS23 программ ашиглан статистик болон математикийн аргын шинжилгээнүүдийг хийсэн. Тэдгээрээс найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, корреляцын шинжилгээ болон регрессийн шинжилгээ хийсэн. Оюутнуудын сэтгэл ханамжид баталгаатай байдал болон хариу өгөх байдал хэмээх хүчин зүйлс илүү нөлөөлдөг. Багш нар адилхан платформ ашигладаг, багш нар дүнг цаг тухайд нь мэдээллэдэг хэмээх 2 асуулттай оюутнууд хамгийн бага санал нийлсэн бол багш нар хангалттай ур чадвартай, багш нар эелдэг харилцаатай, хичээл цагийн хуваарийн дагуу ордог хэмээх асуултуудтай оюутнууд хамгийн их санал нийлсэн байсан. |
en_US |