dc.description.abstract |
Эдүгээ зах зээлийн ямар ч эрэлт хэрэгцээг хангахад шаардлагатай бараа, бүтээгдэхүүн маш их өргөн сонголттойгоор бий болж, эрэлт хангагдаад зогсохгүй харин ч бүр нийлүүлэлтийн илүүдэл, зах зээлийн “бялуурал” бий болсон нь өнөөгийн нөхцөл байдлын онцлог, дүр төрх юм. Тиймээс бизнесийн салбарын ширүүн өрсөлдөөнд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх, хэрэглэгчдэд таниулахдаа урт хугацаанд болон богино хугацаанд маркетингийн идэвхижүүлэлтийг өргөнөөр ашиглах болсон. Тэр дундаа олон нийтийн сүлжээг түлхүү ашигладаг болсон ба брэндэд итгэх итгэлийн хялбар, үр дүнтэй арга хэрэгсэлийг сонгох үүднээс нөлөөлөгч нарыг идэвхжүүлэлтэд орцуулж зорилтот хэрэглэгч нарт хүргэх болсон нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд нөлөөлөгчдийн маркетингийн зардал эрс нэмэгдсээр байгаа юм. Энэхүү судалгааны ажлын зорилго нь зорилтот хэрэглэгчдэд хүрч буй маркетингийн идэвхжүүлэлтийн хүрээнд зар сурталчилгаанд ашиглаж буй нөлөөлөгчид нь хэрэглэгчдийн брэндэд итгэх итгэлд нөлөөлж байгаа эсэх, цаашид хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой. Зорилгын хүрээнд шинжих болон тодруулах судалгааны аргыг ашигласан ба Улаанбаатар хотын олон нийтийн сүлжээ ашигладаг 400 хэрэглэгчдээс онлайн асуулга ашиглан судалгаа авч боловсруулсан ба судалгааны ерөнхий загварыг Chen Lou, Shupei Yuan нарын 2019 онд гаргасан “Инфлюенсер маркетинг: Маркетингийн идэвхжүүлэлт, хүргэж буй агуулга нь хэрэглэгчдийн брэндэд итгэл итгэлд хэрхэн нөлөөлж байна вэ?”-нд үндэслэсэн бөгөөд судалгааны үндсэн 9 хүчин зүйл, 63 хэмжигдэхүүн бүхий нийт 30 асуулттай санал асуулгын хуудас боловсруулсан. Өгөгдлийг SPSS 20.0 програм ашиглан нэг талт болон хоёр талт шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, кластер болон корреляцийн шинжилгээ хийсэн ба голлох үр дүнг тайлагнасан болно. |
en_US |