dc.description.abstract |
Төрийн байгууллагууд болон хувийн компаниудад хэрэглэгчийн шаардлага, дотоод
болон гадаад орчны хувьсамтгай шинж чанараас үүдэн илүү үр ашигтайгаар, илүү
ухаалгаар үйл ажиллагаагаа явуулах хэрэгцээ анх үүссэн тэр үед мэдээллийн системдээ
өндөр хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж энэхүү шаардлагыг биелүүлж эхэлснээр
мэдээллийн систем хурдастайгаар хөгжиж эхэлсэн байдаг байна. Байгууллагын нөөцийн
төлөвлөлтийн (ERP) систем нь мэдээллийн систем дотор харьяалагдах бөгөөд,
мэдээллийн системийн хөгжлийг даган хувьсан өөрчлөгдсөөр байна. Анхны
байгууллагад зориулагдсан программ хангамж 1960-аад оноос эхэлж байсан бол 60
жилийн түүхийн хөгжилд зүгээр программ хангамж гэхээс илүү байгууллагад цогц
системийг бүрэлдүүлэн бий болгох түвшинд хүрч, бүтээлч байдлыг нэмэгдүүлж,
мэдээллийн урсгалын тогтолцоог бүрдүүлж, байгууллагын нөөцийг хамгийн ашигтай
байдлаар ашиглах боломжийг дэмжих чадвартай болсон байна.
Хэдийгээр ERP систем нь байгууллагыг зорилгодоо хүрэхэд дэмжлэг өгдөг,
системийн бий болгох үр дүн нь өндөр өгөөжтэй, бүх оролцогч талууд дунд
харьцуулшгүй үнэ цэнэ бүтээдэг боловч ERP систем нэвтрүүлэх ажил нь дийлэнх
тохиолдолд бүтэлгүйтдэг, төлөвлөсөн төсөв болон хугацаанаас хэтэрдэг, зарим
тохиолдолд тухайн нэвтрүүлж буй байгууллагыг хүнд, төвөгтэй байдалд оруулдаг байна.
ERP системийн тухай ерөнхий мэдээлэл, үүсэл хөгжил, хамааралтай ойлголт
зэргийг танин мэдэх замаар хамгийн олон давтагддаг түгээмэл асуудлуудын үндэс
шалтгааныг илрүүлэн өндөр хөгжилтэй улс орнуудын ДНБ-ний 70%-иас дээш дангаараа
бүрдүүлдэг худалдаа, үйлчилгээний салбарт асуулга аван хамаарлыг тогтоож, цаашдын
санал зөвлөмжийг боловсруулав. |
en_US |