Хураангуй:
Гоёл чимэглэл, үнэт эдлэл хувцас зүүсгэл нь нийгэм, соёлын
салшгүй нэг хэсэг болсоор ирсэн төдийгүй хүмүүсийн зан чанар, үзэл бодол, сэтгэл
санааг илэрхийлэх хамгийн анхны, хамгийн энгийн илэрхийлэмж болж байдаг учраас
хүн төрөлхтөн эдгээр зүйлсэд цаг хугацаа, хөрөнгө мөнгөө харамлалгүй зориулсаар
өдийг хүрсэн. Дэлхийн улс орон бүрт хувь хүний стилл имидж, соёл, цаг уур, хүм ам
зүйн онцлог зэрэгээс хамаарч хэрэглэж буй бүтээгдэхүүний хувьд ялгаатай байдал
бий болдог. Энэхүү ялгаатай байдал, хэрэглэгчийн зан төлөвийг оновчтой, зөв
тодорхойлж чадсанаараа бизнесийн салбарт өрсөлдөөний давуу талыг олж авч
чаддаг.Улаанбаатар хотын Swarovski хэрэглэгчдийн зан төлөв, онцлог, шийдвэр
гаргалтанд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж улмаар судалгааны үр дүнд
суурилан санал, зөвлөмж боловсруулж, маркетингийн оновчтой шийдвэр
гаргалтанд нөлөөлж, санал зөвлөмж боловсруулахыг зорилоо.