Хураангуй:
Инфляци бол улс төрчдийн нэр хүндийг дээшлүүлэх, дахин сонгогдох эдийн засгийн хамгийн том хэрэгсэл билээ. Манай улсад 1990 онд олон намын систем нэвтэрснээр улс төрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл ширүүссэн. 1970-аад оноос эхлэн тоглоомын онол, нийтийн сонголтын онол дээр тулгуурласан “шинэ улс төрийн макроэкономикс” салбар бий болсон. Улс төрийн эдийн засгийг судалдаг энэхүү
сургуулийн онолын загварууд дээр тулгуурлан Монгол услын инфляцид нөлөөлж буй 1995-2020 оны хооронд дахь макро үзүүлэлт болон улс төрийн хүчин зүйлсийг тодорхойлох болно. 1992 оны анхны ардчилсан сонгуулиас хойш 8 удаагийн УИХ-ын сонгуульд АН 2 удаа олонхи, МАН 5 удаа олонхи болж байсан бол 1 удаа эвсэлийн засгийн газартай байжээ. Сонгуулийн жил, төр барьсан нам болон ерөнхий сайд нь инфляцид макро эдийн засгийн хувьсагчдаар дамжуулан нөлөөлж байгааг ОХЗР-ээр шалгалаа. Судалгааны үр дүнд төр барьж буй нам үзэл баримтлалдаа үнэнч байсан. АН төр барих хугацаанд инфляци доогуур түвшинд байсан бол сонгуулийн жилүүдэд төсвийн алдагдал мэдэгдэхүйц нэмэгдэж байсан нь ашигч үйл хөдлөл хийснийг илтгэж байна. Ерөнхий сайд төв банктай хамтран уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүлж үнийн түвшинд нөлөөлж байсан. Улс төрийн тогтвортой байдал инфляцид сөрөг хамааралтай гарсан бөгөөд Монгол банкны үйл ажиллагааг сайжруулж хараат бус болох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.