dc.description.abstract |
Эдийн засагчид хөндлөн өгөгдөлд голдуу ХБКА-аар шинжилгээ
хийдэг. Гэхдээ тус аргазүй түүврийн дундажид тулгуурладаг тул тархалтын бусад
хэсгийг илэрхийлж чаддаггүй, алдааны тархалт хэвийн биш тохиолдолд үнэлгээ
гажууддаг зэрэг сул талтай. Иймд тогтвортой үнэлгээний аргазүйг XX зууны эхэн үеэс
эдийн засагчид эрэлхийлж, санаа дэвшүүлсээр байжээ. Тэдгээр санааг 1978 онд АНУ-ын
эконометрикч Рожер Коенкер, эдийн засагч Гилберт Бассетт нар эмхтгэн боловсруулж,
КРА-г албан ёсоор бий болгожээ. Энэхүү дипломын ажлын хүрээнд уг аргазүйн онолын
үндэслэлийг харуулж, цалингийн тэгшитгэлд эмпирик үнэлгээ хийхийг зорилоо.
Судалгаанд Монгол Улсын ажилчдыг статистикийн хувьд ач холбогдолтойгоор төлөөлөх
чадвартай 2015-2018 оны АХС-нд хамрагдсан 40’000 орчим хувь хүний өгөгдлийг
ашиглав. 2005-2018 оны АХС -ны өгөгдлийг ашигласан куантил регрессийн үнэлгээний
үр дүнд суурилан цалингийн тархалтын 10, 25, 50, 75, 90 дүгээр куантайлд багтах
ажилчдыг хүйс болон байршлаар ялгаж, тэдгээр тус бүрийн цалинд нөлөөлөгч хүчин
зүйлсийн нөлөөг харьцуулж, хугацааны динамик өөрчлөлтийг харууллаа. Шинжилгээ
хийснээр, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд боловсролын хөрөнгө оруулалтын
өгөөж эмэгтэйчүүд болон хотод өндөр, төрийн байгууллагад ажилласнаар цалинд
үзүүлэх эерэг нөлөө бусад байгууллагаас илүү, уул уурхайн салбарт ажилладаг
хүмүүсийн цалингийн түвшин хүйс үл харгалзан хамгийн өндөр байгаа бөгөөд орон
нутгийн иргэдэд бүр илүү өгөөжтэй, хөгжлийн бэрхшээлтэй байснаар цалинд үзүүлэх
сөрөг нөлөө хотод, мөн бага орлоготой иргэдэд хүчтэй гэх мэт үр дүн гарлаа. |
en_US |