dc.description.abstract |
2020 онд давхар бүртгэлтэй компаниуд үнэт цаасыг бүртгэлтэй хөрөнгийн биржүүдэд чөлөөтэй хөрвүүлэх боломжийг нээсэн шинэчлэн батлагдсан журам нь компаниудад олон төрлийн аргаар хөрөнгө босгон, ашигт ажиллагаа хөрвөх чадвараа сайжруулахад туслах хуулийн шинэчлэлт болсон билээ. Нэгэн судалгаанд бичигдсэнээр анх 2000 онд Израил улс анхны давхар бүртгэлийн хуулийн төсөл санаачлан баталж, олон улсын хөрөнгийн биржүүдэд тус улсын компаниуд давхар бүртгэл хийлгэн, улмаар арилжааны хэмжээ 123%-иар өсч, хувьцааны үнэ 9% орчим өссөн нь давхар бүртгэлийн үзүүлэх нөлөө нь бага зардлаар их хэмжээний хөрөнгө босгож мөн хөрвөх чадварт эерэгээр нөлөөлж буй жишээ болсон билээ. Үүний дараагаар олон улсууд өөрсдийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан давхар бүртгэлийн хуулийн төслүүдийг батласаар байна. Харин манай орны хувьд Торонто болон Монголын хөрөнгийн биржүүдэд давхар бүртгэл хийлгэсэн “Эрдэнэ Ресурс Девелопмент” корпораци нь давхар бүртгэл хийлгэхээс өмнө болон дараах үр дүнгүүдийг шинжлэхэд хамгийн ойрын бөгөөд мэдээлэл сайтай жишээ болж байгаад баяртай байна. Энэхүү компанийн тайлан дээр үндэслэн давхар бүртгэл хийхээс өмнө болон дараах үеийн ашигт ажиллагаанд хэрхэн нөлөө үзүүлсэн эсэх, мөн бусад улсуудын кейс дээр үндэслэн ашигт ажиллагаа, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх боломж, арга замыг эрэлхийлэн, санал зөвлөмж боловсруулахыг хичээлээ. |
en_US |