Хураангуй:
Улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэгч тулгуур баганын нэг нь ЖДҮ бөгөөд ялангуяа хөгжиж буй улс орнуудын хувьд бүр илүү чухал юм. Иймд хөгжиж буй орнуудад ЖДҮ-г дэмжих төрийн, арилжааны банк, төрийн бус байгууллагын дэмжлэгүүд хүрч үйлчилж чадахгүй байгаа хэсгүүдэд чиглэсэн краудфандинг платформыг дэлхийн улс орнууд хурдацтайгаар нэвтрүүлэн, хөгжүүлсээр байгаа юм. Мөн жил ирэх тутам краудфандингийн зах зээлийн хэмжээ маш хурдацтайгаар өссөөр байгаа юм. Уг судалгааны ажлаар Монгол улсад энэхүү санхүүжилтийн шинэ хэрэгслийг ашиглан ЖДҮ-г дэмжих арга зам, боломжийг эрэлхийлэн тодорхойлохыг хичээлээ.