dc.description.abstract |
Манай орны хувьд зах зээлд хөрөнгө босгож үйл ажиллагаа явуулах хүндрэлтэй байдаг. Иргэд банкнаас зээл авахад хөрөнгө барьцаалан зээл авдаг ба хүү нь өндөр тул шинээр зах зээлд орох болон хөрөнгө босгоход асуудалтай байдаг. Жижиг, дунд бизнесүүдийн хувьд хувьцаа гарган хөрөнгө босгоход хүн амын зөвхөн 12% нь хувьцааны хөрөнгө оруулалтын талаар ойлголт, мэдлэгтэй байдаг тул оролцогчид нь харьцангуй бага байна. Харин өнөөгийн нөхцөл байдалд манай улсад банкны хүү буурснаар хадгаламж эзэмшдэг иргэд, аж ахуй нэгжүүд хөрөнгө өсгөх бусад арга замуудыг хайж эхэлж байна. Сүүлийн жилүүдэд олон улсад түгээмэл бий болж байгаа туршлагаас харвал, бага хэмжээний хөрөнгө босгоход Краудфандинг буюу хөрөнгө оруулагчид шууд өөрийн сонирхсон төсөлд хөрөнгө оруулж бүтээгдэхүүн эсвэл ашиг олох нь хурдацтай өсөж байгаа арга зам билээ. Монгол улсад жижиг дунд бизнесийг олон нийтээс ил тод дэмжих платформыг боловсруулан ажиллуулахад хөрөнгө оруулагчдыг болон бизнес эрхлэгчдийг дэмжих хууль зүйн дутагдалтай тал болон нөөц бололцоог судалж үзэхээр судлаж байна. Гадаад орнуудад амжилттай хэрэгжиж буй хууль, үйл ажиллагаа явуулж буй платформыг сонгон арга зам зөвлөмжийг боловсруулахыг зорьсон болно. |
en_US |