Хураангуй:
Байгаль Орчин, Нийгэм, Засаглал буюу ESG-ийн тухайн ойлголт нь дэлхий дахинд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Компанийн байгальд ээлтэй үйл ажиллагаа, нийгмийн хариуцлага, засаглалын удирдлага нь зөвхөн компанийн тогтвортой хөгжилд бус цаашлаад хэрхэн үнэлгээ, хөрөнгө оруулагчдын зан төлөвтэй холбогдож байгаа нь сонирхолтой хэвээр байна. Энэхүү эрдмийн ажлаараа Монголын хөрөнгийн биржийн 1-р ангиллын компани болох Говь ХК-ийн Байгаль Орчин, Нийгэм, Засаглалын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгааг судлах, энэ нь компанийн хувьцааны үнэлгээнд ямар нөлөөтэй байж болох талаар судаллаа. Монгол улсын хувьд ESG үнэлгээ хийх ерөнхий стандарт эсвэл аргазүй одоогоор байхгүй байгаа тул гадаадын үнэлгээний аргазүйг судалж Монголын нөхцөлд хөрвүүлэх байдлаар оноог тооцоолсон ба компанийн үнэлгээнд үзүүлэх нөлөөллийг эздийн өмчийн өртгөөр дамжуулан Эздийн Өмчийн Чөлөөт Мөнгөн Урсгалын Загвар (FCFE)-аар үнэлсэн болно.