Хураангуй:
Хөрөнгийн харилцан хамаарал нь хөрөнгө оруулагчдын хувьд болон эдийн
засгийн бодлого боловсруулагчдын хувьд чухал ач холбогдолтой юм. Олон улсад
хувьцаа, бонд, алтны өгөөжийн хамаарал нь эдийн засгийн ирээдүйн төлөвтэй
холбоотой мэдээллийг агуулдаг гэж үзсэн. Эдийн засгийн хямралгүй үед хөрөнгө
оруулагчдын хувьцаа, бондын хөрөнгө оруулалт өсөх магадлалтай. Энэ нь эдгээр хоёр
хөрөнгийн хооронд эерэг хамааралтай болоход хүргэнэ. Энэ хугацаанд эдгээр хөрөнгө
нь алтны өгөөжтэй сөрөг хамааралтай байх магадлалтай. Эсрэгээр нь хөрөнгө
оруулагчид ойрын хугацаанд эдийн засаг уналтанд орно хэмээн үзэх үед харилцан
хамаарлын шинж өөрчлөгдөнө. Эдийн засаг унах үед хөрөнгө оруулагчид эрсдэлээ
харгалзан үзэж хувьцаа эзэмшихийн оронд өрийн бичиг сонирхож болох юм. Үүний үр
дүнд хувьцаа ба бондын хоорондын эерэг хамаарал сөрөг болж байна. Үүнтэй адил
хөрөнгө оруулагчид алтаа найдвартай эх үүсвэр болгох үйлдэл хийвээс энэ нь хувьцаа
ба алтны хоорондох сөрөг хамаарлыг илэрхийлж байгаа боловч бонд, алтны хооронд
эерэг хамаарал үүсгэж болно Тиймээс хөрөнгийн ангиллын хоорондын хамаарлаас
хөрөнгө оруулагчид мэдээлэл авч болно. Иймд судалгааны ажлаараа Монгол дахь боломжит уламжлалт болон альтернатив хөрөнгө оруулалтыг
судалж, хоорондох өгөөжийн корреляцын хамаарлыг эконометрик шинжилгээний
үндсэн дээр олж тооцоолж тэдгээр гарсан дүгнэлтийг олон улсын хөрөнгө
оруулалтын боломжийн хоорондох хамааралтай харьцуулж дүгнэж санал зөвлөмж боловсруулсан болно.