Хураангуй:
Уламжлалт тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн үнэ тогтоолт нийт массын эрсдэлд суурилж хүн бүрд ялгаагүй даатгалын хураамжийг санал болгодог бөгөөд энэ нь даатгалын салбарт яригддаг муу сонголтыг ихэсгэдэг байна. Судалгааны хүрээнд салбарын тэргүүлэгчидтэй ярилцаж телематик даатгалын хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг судлаад тухайн төрлийн даатгал зах зээл дээр эрэлттэй байх эсэхийг хэрэглэгчдийн дунд хийж дүгнэв. Мөн олон улсад энэ төрлийн кибер бүтээгдэхүүнүүд дээр хийгдэж байгаа хууль дүрмийг Монгол улстай харьцуулсан шинжилгээ хийхийг зорьсон. Дараах судалгааны үр дүнд тээврийн хэрэгслийн энэ төрлийн даатгалыг нэвтрүүлэхэд зохих эрэлт хэрэгцээ одоогоор манай улсад үүссэн байгаа боловч хууль эрхзүйн хүрээ дэх зохицуулалт болон мэргэжилтнүүдийн хүрээнд хараахан бэлэн биш байгаа гэдгийг харууллаа.