Хураангуй:
Улсын төсвийн татварын бус орлогыг нэмэгдүүлснээр цаашид
төсвийн орлогын хэмжээг ихэсгэж, улс орны эдийн засагт эерэг нөлөөг үзүүлэх
боломжтой. Тиймээс татварын бус орлогын хэмжээг нэмэгдүүлэх талаар онол
өнөөгийн байдлыг судалж, тодорхой эх үүсвэрүүдийг сонгон авч шаардлагатай
шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнг бүхэлд нь авч үзвэл, татварын бус
орлогын түрээс болон хувьцааны ногдол ашгийг нэмэгдүүлэх боломжтой байна.
Түрээсийн орлогыг нэмэгдүүлэхэд ТӨБЗГ-аас тохиромжтой үнэ тогтоон, хуулийн
хэрэгжилтийг ханган ажиллах шаардага бий болжээ. Харин хувьцааны ногдол ашгийг
өсгөхөд төрийн өмчит компанийн гүйцэтгэлийн болон санхүүгийн менежментийг
сайжруулснаар орлогын нэмэгдүүлэх боломж бий гэсэн үр дүн гарав.