Хураангуй:
Энэхүү судалгааны хүрээнд миний бие “Усны бүртгэл тооцоо”-ний системийг нэвтрүүлэх боломжийг судаллаа. Усны талаарх мэдээллийн хомсдол нь усны нөөцийг зохистой ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг төдийлөн бүрэн гүйцэт өгч чадахгүй байсаар ирсэн. Зөвхөн гадаргын болон газрын доорх усны хэмжээ, чанар, нийгэм болон эдийн засгийн харилцаа, хүрээлэн буй орчны талаарх ихэнх мэдээлэл хангалтгүй байгаа бөгөөд одоогийн байгаа мэдээллүүд нь хуучирсан мэдээлэл байдаг. Тийм учраас энэ сэдвийг сонгон судалгаа хийсэн ба судалгааны ажил маань нийт 4 бүлгээс бүрдэх бөгөөд эхний бүлэгт усны бүртгэл тооцоотой холбоотой онолын судалгааг хийсэн бол 2-р бүлэгт уул уурхайн салбарын, усны бүртгэлийн өнөөгийн байдал болон сонгон авсан Х байгууллагын усны бүртгэлийн цехийн талаарх ярилцлагаар авсан мэдээллийг орууллаа. Харин удаах бүлэгт тоон болон чанарын судалгааны арга зүйг хослуулан ашигласнаас гадна олон улсад амжилттай хэрэгжсэн туршлагууд дээр үндэслэн эцсийн бүлэгт системийг нэвтрүүлэх боломжийн арга замыг тус тус судалгааны ажилдаа тусгалаа.