Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар дотоод аудитын дижитал шилжилтийн өнөөгийн байдалд гарч буй өөрчлөлтүүд болон олон улсын дотоод аудитад дижитал шилжилтэд ашиглаж буй техник технологи, хөгжүүлэлтийн эх үүсвэрүүдийн хэрэглээний төвшинг тодорхойлж судлан дүгнэлт өгч Монгол улсын хувьд ямар төвшинд явж байгааг, дижитал шилжилтийг нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлыг тодруулж, шийдвэрлэх арга зам, зөвлөмжийг дэвшүүлэх зорилготой юм.
Онолын судалгааны хэсэгт байгууллагын дотоод аудитын талаарх үндсэн ойлголтыг
үүсэл хөгжил, аудитын зорилго, зорилт, аудитор хүний ур чадвар, арга аргазүйг дурдаж
анхан шатны онолын ойлголтыг нэгтгэхийг зорьсон. Мөн Олон улсад дотоод аудитын
дижитал шилжилтийн талаар бичигдсэн судалгаа, эрдэм шинжилгээний нийтлэлүүдтэй
танилцаж нийтлэг давтагдсан хөгжүүлэлтийн эх үүсвэрийн талаарх мэдээллийг оруулан
дотоод аудитад үзүүлэх боломж, сорилт эрсдэлийг тодорхойлохыг зорьсон.
Судалгааны хэсэгт онолын ойлголтоос дотоод аудитын хувьд дижитал шилжилт
ямар онцлогтой, бусад байгууллага эсвэл салбар нэгжээс юугаараа ялгаатай байхыг
тодорхойлж дижитал шилжилт дотоод аудитад үзүүлэх нөлөө, аудитын үйл ажиллагаанд
дижитал шилжилтийг хийхэд хүргэж буй шалтгаан, дотоод аудитын салбарт
дижиталчлалыг амжилттай нэвтрүүлэхэд анхаарах зүйлс мөн аудитор хүний мэдлэг,
боловсрол, шаардагдах ур чадваруудын өөрчлөлтийг тодорхойлсноор судалгааны хэсэг
дэвшүүлсэн зорилго зорилтдоо хүрсэн.