СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН КРИПТОВАЛЮТЫН ГҮЙЛГЭЭНИЙ ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ БОЛОМЖ (АрдКойны жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болд, Ариундалай
dc.contributor.author Баянмөнх, Янжиндулам
dc.date.accessioned 2021-06-22T07:37:24Z
dc.date.available 2021-06-22T07:37:24Z
dc.date.issued 2021-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2352
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд криптовалютын арилжаа идэвхжиж байгаатай холбоотойгоор дэлхийн улс орнуудад криптовалютын гүйлгээнд тавих хяналт, түүний орлогын албан татвар ногдуулалт нь зайлшгүй авч үзэх асуудал болоод байна. Энэхүү судалгаа нь Монгол улсын криптовалютын зах зээлийн өргөжилт болон иргэдийн криптовалютын гүйлгээнд оролцох идэвхжилттэй холбоотойгоор “АрдКойн”-ы жишээн дээр орлогын албан татварын асуудлыг тухайлан судалсан болно. Тиймээс АрдКойн эзэмшигчдийн гүйлгээний цар хүрээ, чиг хандлагыг тодорхойлж, орлогын албан татварын зохицуулалтыг олон улсын туршлагатай харьцуулан санал зөвлөмж боловсруулах зорилготойгоор судалгааг гүйцэтгэлээ. Судалгааны арга зүйн хувьд энгийн санамсаргүй түүврийн аргаар мэдээлэл цуглуулсан бөгөөд харьцуулан шинжлэх аргаар санал зөвлөмж боловсруулсан болно. Судалгааны үр дүнгээр АрдКойн эзэмшигчдийн хувьд криптовалютын талаар нэгдсэн ойлголтгүй байсан нь харагдсан бөгөөд АрдКойноо цаасан мөнгө, бараа, үйлчилгээ, өөр виртуал хөрөнгөөр солих арилжаанд оролцдог, үүнээс хамгийн идэвхтэй хийдэг арилжаа нь валютаар хийсэн арилжаа байсныг тодорхойлсон болно. Олон улсын жишгээр дээрх үйл явдлууд нь татвар ногдох үйл явдалд тооцогдож, хөрөнгийн олзын татвар ногдуулж байгаа бол Монгол улсын хувьд үйл ажиллагааны орлого эсвэл хөрөнгө борлуулсны орлого хэмээн хүлээн зөвшөөрч, иргэн өөрөө тайлагнах замаар татвар төлөх үндэслэл байна. Гэвч түүвэр судалгааны үр дүнгээр АрдКойн эзэмшигчдийн ихэнх нь АрдКойн болон бусад криптовалютаасаа татвар төлдөггүй болох нь тодорхойлогдсон билээ. Улс орнуудын туршлагаар мэргэжлийн үйл ажиллагаанаас гадна арилжаанд оролцож байгаа хувь хүмүүсийн хувьд хөрөнгийн олзын татвараас чөлөөлөх, гарзыг нь шилжүүлэн тооцох зэрэг татварын ачааллыг бууруулах зохицуулалтууд байгааг тодорхойллоо. en_US
dc.subject Блокчэйн, Виртуал хөрөнгө, Криптовалют, Токен, Орлогын албан татвар en_US
dc.title МОНГОЛ УЛСЫН КРИПТОВАЛЮТЫН ГҮЙЛГЭЭНИЙ ОРЛОГОД ТАТВАР НОГДУУЛАХ БОЛОМЖ (АрдКойны жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Цэдэнсодном, Пүрэвтуяа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах