Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь арилжааны банкны залилангийн аудитын өнөөгийн байдлыг судалж, үүнд тулгамдаад буй асуудлуудыг тодорхойлон, тус банкны залилангийн аудитыг боловсронгуй болгох явдал юм.
Сүүлийн жилүүдэд залилангийн гэмт хэрэг дэлхий дахинаа тогтмол өсөлттэй байгаа нь анхаарал татахуйц асуудал болоод байгаа юм. Харин сүүлийн 2 жилийн хугацаанд COVID-19 цар тахалт өвчний нөлөөгөөр дэлхий даяар хөл хорио тогтоосноор ихэнх үйл ажиллагаа, ажил гүйлгээ цахим хэлбэрт шилжиж залилангийн хэмжээ буурсан
үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч, зарим орны хувьд өссөн хэвээрээ байсан ба
залилангийн гэмт хэргийн тоо хэмжээгээр Энэтхэг улс эхний байранд жагссан байна.
Манай орны хувьд ч мөн залилангийн гэмт хэрэг ихэссээр байгаа ба ялангуяа банк,
санхүүгийн салбарт тасралтгүй нэмэгдэж байна. Тиймээс, системд нөлөө бүхий “Э”
банкийг сонгон судалгааны ажил явуулсан.
Нийт 20 асуулт бүхий анкет бэлтгэн судалгаа авсан бөгөөд Survey Monkey-н оновчтой түүврийн хэмжээ тооцох томьёоны дагуу нийт “Э” банкны дотоод аудитын нэгжийн 20 ажилчдыг судалгаандаа хамруулсан болно. Судалгааны үр дүнг ашиглан тус банкны залилангийн аудитад тулгамдаж буй асуудлыг тодорхойлон удирдлага болон алба нэгжүүдэд шаардлагатай санал зөвлөмж боловсруулсан.