Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа “X” арилжааны банкыг сонгон авч залилангийн
шинж тэмдэг байгаа эсэх, залилангийн аудитын өнөөгийн байдал онол арга зүй, олон
улсад ямар түвшинд байгааг судалж мөн байгууллагын ажилчдын залилангийн тухай
ойлголт болон залилангийн өнөөгийн байдлыг тандан судалсан юм. Онолын судалгаандаа залилангийн тухай ерөнхий ойлголтууд, залилангийн аудитын тухай ойлголт, түүний мөн чанар, ач холбогдлын талаар мөн залилангийн аудитын олон улсын судалгаа, чиг хандлагыг судалсан болно. Залилан нь компанид жижиг, том маш их хэмжээгээр нөлөөлж байдаг байна. Дотоод хяналтын сул байдал, байгууллагын ёс зүй дүрэм журам дутмаг, ажилчдын ёс зүй зэрэг нь байгууллагад залилан гарахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл болдог байна. Тиймээс үүнийг бууруулах, залилан гаргахгүй байхын тулд ажилчиддаа ёс зүйн сургалт
болоод байгууллагын үйл ажиллагааг тогтмол хянаж шалгаж удирдлагаас бүрэн хараат бусаар үйл ажиллагаа явуулж, сайжруулалт тогтмол хийж байх шаардлагатай гэж үзсэн билээ. Тухайн байгууллага залилангийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлж мөн ажилчидаа залилан хийх нөхцөл байдал үүсгэхгүй байлгахын тулд байгууллагын зүгээс үргэлж сургалт, семинар, хөгжүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлж байх хэрэгтэй юм.