Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа дотоод хяналт, дотоод аудитын онол
арга зүй, цаашдын чиг хандлагыг судалсны үндсэн дээр “Улаанбаатар
Гурил” компанийн дотоод хяналтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодруулахын тулд дотоод
санхүүгийн албаны ажилтнуудаас анкетын аргаар судалгаа авахад судалгааны ажлын
үр дүнд “Улаанбаатар Гурил” компанийн санхүүгийн дотоод хяналт дунд буюу
сайжруулах шаардлагатай байгаа учир хяналтаас үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд санхүүгийн дотоод хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж
дүгнэгдсэн.
Дотоод хяналтын үр дүн муу буюу хангалтгүй байх нь хяналтын эрсдэлийг их
болгодог учир дотоод хяналтыг боловсронгуй болгоход : Дотоод хяналтын бүтцийг
сайжруулах болон эрсдэлд суурилсан аргыг нэвтрүүлэх санал дэвшүүлсэн.
Олон улсын хэмжээнд эрсдэлд суурилсан дотоод хяналтын арга аргачлалыг
боловсруулсан байдаг бөгөөд энэ нь эрсдэлийн матрицын арга юм. Энэ аргыг
ашиглан “Улаанбаатар Гурил” компанийн санхүүгийн дотоод хяналтад илэрч
болох эрсдэлийг тодорхойлон эрсдэлийн матрицад байршуулан эрсдэлүүдэд үнэлж
гарсан үр дүнд дүгнэлт өгч санал зөвлөмж боловсруулав.
эрсдлүүдэд үнэлж гарсан үр дүнд дүгнэлт өгч санал зөвлөмж боловсруулав.