dc.contributor.advisor |
Дамба, Гэрэлмаа |
|
dc.contributor.author |
Гансүх, Нямдэлгэр |
|
dc.date.accessioned |
2021-06-22T04:52:49Z |
|
dc.date.available |
2021-06-22T04:52:49Z |
|
dc.date.issued |
2021-06-22 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2340 |
|
dc.description.abstract |
Аливаа байгууллага бүрийн хувьд эрхэм зорилго нь хамгийн чухал стратегийн
бүрэлдэхүүн хэсэг болдог бөгөөд байгууллагын бүхий л үйл ажиллагааг чиглүүлэхүйц өргөн хүрээний ойлголт юм. Хэдий маш чухал ойлголт ч гэлээ үүнтэй холбогдуулан хийсэн судалгааны ажил тун ховор байсан бөгөөд эрхэм зорилгыг судлахын зэрэгцээ ажилчдын үнэнч байдалтай холбож түүнийгээ ажилчдын ойлголтын түвшнээр тодорхойлох байдлаар цар хүрээг нь нарийсгах байдлаар судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн билээ. Судалгааныхаа хүрээнд эрхэм зорилго, ажилчдын үнэнч байдал болон ойлголтын түвшний талаар гадны эх сурвалж, судалгаануудтай танилцан судалгааны арга зүйгээ боловсруулсан ба гол эх сурвалжууддаа дараах гурван судалгааг ашиглав. Үүнд:
• Sebastian Desmidt, (2015). Эрхэм зорилгын хамаарал: Мэдээлэл дамжуулалтын чанар ба ажилчдын үнэнч байдлын уялдааг дүгнэх нь.
• Gallup Inc-н ажилчдын үнэнч байдлын 12 асуулт бүхий судалгаа.
• Rainey & Steinbauer (1999) Үр дүнтэй засгийн газрын байгууллагын онол
Дээрх судалгаанууд нь олон жилийн туршид өөр өөрсдийн төлөөлөл хүчин зүйлсүүд дээр маш олон удаа ашиглагдсаар байгаа ба найдвартай байдлаа алдаагүй байгаа юм. Ингээд судалгаанд маань Говь ХК-ийн оффисын ажилчид буюу захиргааны гэх тодотголтой 191 ажилтнаас хувь хэмжээ тогтоох аргаар 128 ажилчнаас Google form ашиглан асуулгын судалгааг авч боловсруулсан болно. Судалгааны асуулгын загварыг “Эрхэм зорилгын хамаарал: Мэдээлэл дамжуулалтын чанар ба ажилчдын үнэнч байдлын уялдааг дүгнэх нь” Gallup олон улсын зөвлөх үйлчилгээний Q12 судалгаанд тус тус үндэслэн 3 хүчин зүйлийн нийт 36 хэмжигдэхүүн бүхий асуулт боловсруулан авав. Асуулгын хүрээнд эрхэм зорилго, ажилчдын үнэнч байдал болон ойлголтын түвшин
хооронд эерэг хамааралтай гэх 3 таамаглал дэвшүүлэн шалгав. |
en_US |
dc.subject |
эрхэм зорилго, ажилтны үнэнч байдал, энгэйжмент, мишн |
en_US |
dc.title |
Эрхэм зорилго болон ажилчдын үнэнч байдлын уялдаа холбоог ойлголтын түвшнээр тодорхойлох /Говь ХК-ийн жишээн дээр/ |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн менежмент |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340100 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|
ife.Диплом.Зөвлөх |
Ч, Энхболд |
|