Хураангуй:
Үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн бодлого нь ажилтнуудыг тогтвортой ажиллуулахад үйл ажиллагаа нь чиглэгддэггүй харин хүний нөөцөөр тасралтгүй хангахад оршдог. Энэ ч утгаараа худалдааны зөвлөх албан тушаал хамгийн их хүний нөөцийн урсгалтай байдаг. Энэхүү албан тушаал нь ажил мэргэжлийн нарийн ур чадвар шаардагдахгүй ч, байгууллагын гол орлогыг бүрдүүлж мөн тухайн байгууллагын нүүр царай болж байдаг тул удирдлагуудын зүгээс зайлшгүй анхаарах хэрэгтэй ажилтнууд юм. Иймээс эдгээр ажилтнуудад анх ажилд орж буй үеэс нь чиглүүлэх сургалтыг оновчтой, үр дүнтэйгээр байгууллагын соёлд сургах, анхны сэтгэгдлийг эерэг байлгах, цаашид байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах урам зориг төрүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай.
Мэдээллийн технологи, интернетийн үсрэнгүй хөгжил хүмүүсийн үйл ажиллагааны олон хэлбэрийг, түүний дотор сурах, сургах чиглэлд төрөл хэлбэрийг өргөжүүлэн, хялбаршуулж буйгийн жишээ бол Цахим Сургалт /Online/ юм. Сүүлийн үед нэлээд дэлгэрээд буй энэ сургалтын арга хэлбэрийг “Макс Лайн ” ХХК-д шинээр ажилд орж буй ажилтнуудад тус сургалтын хэлбэрийг нэвтрүүлэн ажиллуулбал нэгэн шинэлэг, өрсөлдөгчдөөсөө ялгарах нэгэн давуу тал болж өгөх юм.