Хураангуй:
Дэлхий дахины соёлын томоохон хэсгийг бүрдүүлэгч анимэйшн киноны хөгжил нь Монгол улсад тун дутмаг байгааг бид Монголд өнөөдрийг хүртэл бүтээгдээд байгаа анимэйшн контентуудын чанараас харахад илхэн. Миний бие энэхүү судалгааны ажлынхаа хүрээнд Монгол улсад тус контентийг бүтээхээр ажиллаж суралцаж буй залуусд ямар боломж байгаа болоод Монгол улсад тус контентийг бүтээхэд ямар бэрхшээл учраад буйг мөн түүнийг хэрхэн шийдвэрлэж болох талаар олж мэдэхийг хичээсэн билээ.