dc.description.abstract |
Монгол улсын аялал жуулчлалын салбарт шаардлагатай байгаа
бүтээгдэхүүн болон жуулчдад санал болгох үнэ цэнэд тулгуурлан аялагч нарт зориулсан
аяллын паспортын төлөвлөгөө гаргасан болно. Энэхүү төлөвлөгөөний санаагаа
Монголын зах зээл дээр худалдаалагдаж буй “Ub passport”-аас сэдэвлэн, мөн жуулчидын
тодорхой хэрэгцээг хангаж, олон талын үнэ цэнийг хүргэх үүднээс тус санааг гарган,
хөгжүүлэхээр шийдсэн болно. Иймд миний бие дипломын ажлын хүрээнд аялал
жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, жуулчдыг мэдээллээр
хангах, мэдлэг өгөх, сонирхолтой аяллаа үргэлжлүүлж Монгол орны талаар эерэг
сэтгэгдэлтэй буцахад, нөгөөтэйгүүр жуулчны бааз, зочид буудлыг хэрэглэгчдэд
жуучилж, орлого ашиг нэмэгдүүлэх М паспорт бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр болсон.
Зорилго: Монгол улсын аялал жуулчлалын салбарт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг зах
зээлд нийлүүлэн жуулчдад Монгол орны аяллын үнэ цэнийг үлдээх |
en_US |