dc.description.abstract |
Улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг хувийн хэвшлийн
аж ахуйн нэгжүүд, үүний дотор, үйлдвэрлэлийн салбар Монгол Улсын ДНБ-ний 40
гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ нөхцөлд, үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжийн
байгууллагын соёлын үр нөлөөг судлах нь цаашид энэхүү эдийн засгийн чухал
салбарын гүйцэтгэх үүргийг улам бүр дээшлүүлэхэд чухал тул энэхүү дипломын ажлын
хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “Монгол Базальт” ХК-ийг сонгон
авсан болно. Хувьцаат компани сонгож авсан шалтгаан нь Хөрөнгийн биржид
бүртгэлтэй, хөрөнгийн зах зээл дээр хувьцаа нь арилжаалагддаг компаниудын хувьд
нэр хүнд, түүнд нөлөөлдөг тухайлбал, компанийн соёлын зэрэг хүчин зүйлүүд нэн
чухал байдаг. Энэ нь компанийн хувьцааны үнэ буюу компанийн үнэ цэнэд шууд
нөлөөлдөг. Судалгааны зорилго нь “Монгол Базальт” ХК-ийн үндсэн соёлыг судалж,
өнөөгийн төлөв байдалд асуулгын аргыг ашиглан судалгаа хийж, дүгнэлт гаргаж, санал
зөвлөмж боловсруулсан. |
en_US |