Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа хэрэглэгч хөгжүүлэлтийн аргачилалын эхний үе
шат болох хэрэглэгчийг илрүүлэх замаар технологийн гарааны бизнесийн давтагдахуйц, цар хүрээгээ тэлэх боломжтой бизнес моделийг хэрэглэгч дээр суурилан боловсруулах санал зөвлөмжүүдийг “ЦойлогсоZ” гарааны бизнес жишээн дээр гүйцэтгэсэн болно. Судалгааны зорилгод хүрэхийн тулд хэрэглэгчийг илрүүлэх арга замаар дэвшүүлсэн бизнесийн моделиудыг “ЦойлогсоZ” гарааны бизнест санал болгож болох вэ? Хэрэглэгчийг илрүүлэх арга замаар технологийн гарааны бизнес дээр хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч болох вэ? гэх асуултанд хариулахаар дараах зорилтуудыг тавьсан болно. Судалгааны явцад цар тахалын улмаас 28 хоногийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан зорилтот хэрэгэлэгчидтэйгээ биечлэн уулзаж, ярилцлага авч чадаагүй боловч цахимаар “Google Meet”-ийг ашиглаж ярилцлагыг авч тэмдэглэл хөтөлсөн болно. Ярилцлагын явцад интернет болон төхөөрөмжний чанараас хамаарч ярилцлагын үр чанар буурах асуудлуудтай тулгасан хэдий ч судалгааны эцэст зорилго болон зорилтондоо хүрч чадсан. Судалгааны үр дүнд “ЦойлогсоZ” гарааны бизнесийн үүсгэн байгуулагчдын таамагласан асуудлууд болон дэвшүүлсэн шийдлүүдийг судалсаны үндсэнд “ЦойлогсоZ” гарааны бизнесийн эхэн үеийн хэрэглэгчид болон эрт олонхын найдвартай мэргэжлийн мэдээллээ олж чаддаггүй болохоор өөрийгөө ажлын байранд голдог гэж тодорхойлж, мэдлэгээ тэлэхийн тулд хамтрач суралцах, сурсан зүйлсээ хуваалцах үеийн залуус дунд салбар цаашлаад мэргэжил бүрийн нэгдлүүдийг үүсгэх нь дээрх асуудлуудыг богино болон урт хугацаанд шийдэх хамгийн оновчтой арга зам гэж тодорхойлж байна.