Хураангуй:
Шинэ төрлийн коронавирусын цар тахал гарснаас хойш Монгол улсад төдийгүй дэлхий дахинд онлайн худалдан авагчдын тоо эрс өссөөр байгаа билээ. Ард иргэд энэ нөхцөл байдалд онлайн худалдан авалтыг ихэд сонирхон, түүнд итгэж нөгөөтэйгүүр коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, үр дүнтэй хяналт тавихад тавигдах шаардлага нь онлайн худалдааны хөгжлийг эрчимтэй өсгөж байна.
Тэгвэл энэхүү судалгаагаар Монгол Улсад шинэ төрлийн коронавирусын цар тахал нь
онлайн худалдан авалтанд хэрхэн нөлөөлж байгааг судлан ба анкетын асуулгын аргаар
асуулт боловсруулж, өгөгдлөө цуглуулан түүнийгээ тохирох аргаар шинжлэсэн болно.