Хураангуй:
Эдийн засагчдад бодлого болон төслийг үнэлгээ хийх шаардлага байнга тулгарч байдаг. Энэхүү үнэлгээг хийх эконометрик арга зүй олон байдаг ба эдгээр аргууд нь зарим талуудаараа өөр хоорондоо төстэй боловч хэрэглээ болон аргазүйгээрээ ялгаатай байдаг. Энэхүү дипломын төслийн ажлаараа ялгаврын үнэлгээ, ялгаврын ялгавар, тасралттай регрессийн арга, санамсаргүй хяналттай туршилтын аргуудыг илүү дэлгэрэнгүй судалж бусад аргуудаас давуу болон сул тал, хэрэглэхэд анхаарах зүйлсийг тодруулахыг зорьсон. Ялгаврын арга нь хэрэглэхэд хялбар арга боловч орхигдсон хувьсагчийн гажуудал үүсэх магадлал ихтэй ба гол таамаглалын нэг болох санамсаргүй байдал нь бодит амьдралд үргэлж биелдэггүй. Уг сул талыг нөхөхийн тулд ялгаврын ялгавар арга гарч ирсэн байдаг. Тасралттай регрессийн аргын хувьд туршилт болон хяналтын бүлгүүдэд хуваахад асуудалтай үед туслах хувьсагчийн тусламжтайгаар тусгаарлах давуу талтай. Энэхүү судалгааны дипломын ажил нь судлагдсан байдал, онолын ухагдахуун, эмпирик судалгааны арга, аргазүй, эмпирик судалгаа гэсэн үндсэн 5 бүлэгтэй. Эмпирик шинжилгээ хийхдээ Алтанцэцэг болон бусад судлаачдын 2017 онд цуглуулсан өгөгдлийг ашиглан ялгаврын үнэлгээ болон ялгаврын ялгавар аргуудыг үнэлж хавсралтад шинжилгээ бүрийн төрлөөс нэг жишээг авсан болно.