СЭЗИС - Бүтээлийн сан

Мөнгөний болон макро зохистой бодлого, тэдгээрийн макро эдийн засагт үзүүлэх үр нөлөөний шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Одонбат, Номин-Эрдэнэ
dc.date.accessioned 2021-06-21T08:41:09Z
dc.date.available 2021-06-21T08:41:09Z
dc.date.issued 2021-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2304
dc.description.abstract Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал болсны дараа олон улс мөнгөний бодлого нь санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хангалтгүй гэдгийг мэдсэн ба үүнээс хойш макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх болсон юм. Манай улс мөн адил уг бодлогыг санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зээлийн хэт өсөлтийг хязгаарлах зорилгоор 2018 оноос хойш хэрэгжүүлэх болсон билээ. Иймээс уг судалгааны ажлаар 2017 оныг суурилан 2018 оноос хойш хэрэгжсэн мөнгөний болон макро зохистой бодлогын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг тодорхойлохыг зорьсон юм. Тус судалгаа нь Монгол улсын хувьд тохирсон эрдэс бүтээгдэхүүний үнийн индекс болон макро зохистой бодлогын индексийг боловсруулсан, хоёр бодлогын хосолмол нөлөөний үр дүнг шинжилснээрээ онцлог билээ. Уг судалгааны үнэлгээг хийхэд 2017 оны 1 сараас 2020 оны 12 сарын тоон өгөгдлийг макро түвшинд цуглуулсан ба вектор алдааг засварлах загварыг ашиглан үнэллээ. Шинжилгээний үр дүнгээр (i) Мөнгөний болон макро зохистой бодлого хоорондоо хослох шинж чанартай ба 2018 оноос хойш зорилтот макро зохистой бодлогын арга хэмжээнүүдийг мөнгөний бодлоготой хослуулан идэвхтэй ашигласан нь макро эдийн засгийн үр нөлөөнд эерэгээр нөлөөлсөн; (ii) Макро зохистой бодлогын шокууд нь мөнгөний бодлогын шокуудтай ижил төстэйгээр Монголын БДНБ, хэрэглээний үнийн индекс, шинээр олгогдсон зээлийн хэмжээ, чанаргүй зээлд нөлөөлдөг ч мөнгөний бодлого нь инфляцад илүү чиглэдэг бол макро зохистой бодлого нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, тухайлбал зээлийн хэмжээ болон чанарт илүү чиглэдэг, (iii) Эдийн засагт эерэг шок бий болох үед мөнгөний болон макро зохистой бодлогыг хамт чангаруулах нь эдийн засагт хэт халалт бий болохоос сэргийлэхэд үр дүнтэй, харин сөрөг шок тохиоход санхүүгийн зах зээлийн төлөв байдлыг сайжруулахаас гадна, үнийн хөөрөгдлийг харьцангуй удаашруулж, шинээр олгогдох зээлийг нэмэгдүүлэн макро эдийн засгийн үр нөлөөг өсгөдөг гэсэн үр дүн гарлаа. en_US
dc.subject Монголбанк, мөнгөний бодлого, макро зохистой бодлого, вектор алдааг засварлах загвар en_US
dc.title Мөнгөний болон макро зохистой бодлого, тэдгээрийн макро эдийн засагт үзүүлэх үр нөлөөний шинжилгээ en_US
dc.title.alternative Analysis of monetary and macroprudential policies and their impact on macroeconomics en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах