Хураангуй:
Олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээ эрхэлдэг 40 байгууллагыг сонгон асуулгын судалгаа авч, судалгааны үр дүнд шинжилгээ хийн Тээвэр зуучлалын байгууллагуудын 3PL түвшин болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлсон. Мөн дэлхийн тээвэр зуучлалын салбарын хөгжлийн түвшинтэй монголын байгууллагуудыг харьцуулах замаар цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, хөгжлийн тухайн түвшинд хүрэх зарим арга замуудыг боловсруулсан.