Хураангуй:
Энэхүү судалгаанд Монгол Улсын хувьд энтрепренёршип болон ажилгүйдлийн хамаарлыг танихыг зорьсон бөгөөд ажилгүйдлийн түвшин өндөр байх нь хувиараа хөдөлмөр эрхлэлтийг олшруулдаг гэх үзэл буюу ‘дүрвэгчийн нөлөө’, гарааны болон хувийн бизнесүүд нь зах зээлд ажлын байрыг бий болгож ажилгүйдлийг бууруулдаг гэх үзэл буюу ‘шумпетерийн нөлөө’ хоёрын аль нь давамгайлсан байгааг тогтоох явдал байсан. Судалгааны үр дүнд богино хугацаанд тус нөлөөнүүд хоёул оршиж байгааг илрүүлсэн ч урт хугацаанд тус нөлөөнүүд ажиглагдаагүй.