Хураангуй:
Энэхүү судалгааны ажилд хувийн тэтгэврийн сантай улсуудын үйл
ажиллагааны хэлбэр, дотоод зохион байгуулалт, шимтгэлийн хувь хэмжээ болон санд
цугларсан хөрөнгийг хэрхэн удирддаг талаар харьцуулан судалсан болно.
Судалгааны үр дүнд Монгол улсад тохирох хувийн тэтгэврийн сангийн бүтэц зохион байгуулалтыг гаргасан мөн хувийн тэтгэврийн санд цугларсан хөрөнгөө багц 1-3-т сонгон оруулах боломжтой ба эрсдэл багатайгаас эрсдэл өндөр хүртэл ангилж багц бүрийн 20 хувийг ипотекийн зээлээр баталгаажсан бондод хөрөнгө оруулах цаашлаад Монголд тохирох хувийн тэтгэврийн сангийн тооцооллыг хийсэн ба нэг талаас сангийн гишүүдийн хөрөнгийн өгөөж, нөгөө талаас сангийн
ашигт ажиллагааг тооцон гаргасан.