Хураангуй:
Санхүүгийн тогтвортой байдлыг хэмжихэд тогтсон арга байхгүй бөгөөд тогтвортой байдлын индекс байгуулсанаар санхүүгийн нөхцөл байдлыг илэрхийлж чадахуйц олон хувьсагчдийг хамруулж илүү өргөн цар хүрээг хамарсан хэмжилтийг хийх боломжтой юм. Санхүүгийн тогтвортой байдлын индекс байгуулахдаа (Kamran, Abbas, Sajad, 2018) нарын ашигласан үндсэн бүрдлийн шинжилгээгээр хувьсагчдын жинг оноох ба санхүүгийн тогтвортой байдал болон макро эдийн засгийн гол хувьсагчид болох ДНБ-ий өсөлт, инфляцийн харилцан хамаарлыг судлана. Тогтворгүй санхүүгийн систем нь санхүүгийн хямралд хүргэдэг бөгөөд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Санхүүгийн тогтвортой байдлын индекс болон ДНБ-ий өсөлт, инфляцийн харилцан хамаарлыг тодорхойлохдоо VAR загварын тухайн тохиолдол болох VECM загварыг ашигласан. Уг загварыг хугацаан цувааны тоон мэдээ нь I(1) буюу тогтвортой бус болон хувьсагчдын хооронд урт хугацааны хамаарал оршин буй үед хэрэглэдэг арга юм.