Хураангуй:
Номуун дунд сургуулийг 2000 онд АБТА Н.Эрдэнэ нь хөрөнгө оруулалтгүйгээр үүсгэж байгуулж байсан ба өдгөө 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэхүү 15 жилийн хугацаанд нийт 229 хүүхэд төгсгөж үүнээс 100% буюу бүх сурагчид нь амжилттай төгсөж их дээд сургуульд орж чадсан юм. Номуун дунд сургууль нь Математикийн гүнзгийрүүлсэн сургалттайгаар байгуулагдсан ба одоогоор Улаанбаатар хотын математикаараа топ 5 сургуулийн нэгэнд зүй ёсоор тооцогдсоор ирсэн юм. Сургуулийг төгсөгчдийн тоогоор нь бус, төгсөгчдийн хөгжил, эзэмшсэн мэргэжил, ажил амьдралын үлгэрлэлээр нь нийгэм үнэлдэг гэсэн нэгэн ухаантны үзэлтэй нэгддэг Номуун дунд сургууль нь одоогоор 20 багш 4 ажилтан буюу нийтдээ 24 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.