СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсын арилжааны банкуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн эсрэг урьдчилан сэргийлэх арга замыг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Э., Тамир
dc.contributor.author Эрдэнэхүү, Энхсаруул
dc.date.accessioned 2021-06-21T02:36:00Z
dc.date.available 2021-06-21T02:36:00Z
dc.date.issued 2021-06-21
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2276
dc.description.abstract Монгол улсын хувьд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын саарал жагсаалтад 2012, 2019, хар жагсаалтад 2020 онд орсон билээ. 2012 онд анх саарал жагсаалтад Монгол улс нь өндөр эрсдэлтэй, хууль эрх зүйн орчны хувьд тун хангалтгүй гэх шалтгаанаар орж байсан бол 2019 онд хяналтын байгууллагууд санхүүгийн институтийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шалгах, шийтгэл оногдуулах, гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах гэсэн заалтуудын хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзсэний улмаас саарал жагсаалтад ахин орсон байна. Түүнчлэн 2017 онд APG буюу ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол улсад анх удаа Монгол улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр ФАТФ-ын гаргасан 40-н зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй гэх үзүүлэлт гарсан юм. Монгол улс 2020 онд саарал жагсаалтаас гарсан хэдий ч ахин орох магадлал их байгаа бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дунд, жижиг арилжааны банкуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн эсрэг урьдчилан сэргийлэх арга замыг үнэлж, дүгнэж, зөвлөмж боловсруулсан болно. Судалгааны ажлын үр дүнд дунд, жижиг арилжааны банкуудын хувьд мэргэжилтнүүдийн гадаад хэлний мэдлэг, сургалт дутмаг, арилжааны банкны хувьд гар ажиллагаанд суурилсан технологи ашигладаг, харилцагчийн танин мэдэх үйл явц бэрхшээлтэй, хууль эрх зүйн хувьд зарим зүйл заалт нь тодорхой бус гэх дүгнэлт гарсан билээ. Үүнтэй холбогдуулан макро түвшинд хууль эрх зүйн зүйл, заалтыг нарийвчлах, хуулийн байгууллага, зохицуулагч байгууллага болон арилжааны банкуудын уялдаа холбоог сайжруулах; микро түвшинд банкны ажилтнуудыг тогтмол сургалт, мэдээ, мэдээллээр хангах, харилцагч нарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн талаарх үндсэн ойлголтыг өгөх, аян зохион байгуулах зэрэг зөвлөмжийг боловсруулсан болно. en_US
dc.subject Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх, төлбөр тооцооны эрсдэл, ФАТФ, комплаенсийн газар en_US
dc.title Монгол улсын арилжааны банкуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн эсрэг урьдчилан сэргийлэх арга замыг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, банкны
ife.Мэргэжил.Индекс D340800
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах