Хураангуй:
Манай оронд гэлтгүй дэлхий дахинаа байгальд ээлтэй ногоон бизнес болон үйл ажиллагааг ихээр дэмжиж байгаа билээ. Бусад оронд аль хэдийнээ дэлгэрч үр дүнгээ ихээр өгч байгаа ногоон зээлийг Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Ногоон зээл нь жилд 8-9 хувийн хүүтэй байх бөгөөд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсаас 3.75 тэрбум төгрөгийг төсөвлөж байсан. Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолыг баталснаар нийслэлийн хэмжээнд дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна. Энэхүү зээлийн үйл ажиллагааны эх үүсвэрт зориулж БОАЖЯ-наас гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийг дараах гурван банкинд 2019 оны наймдугаар сард төсвөөс олгосон. Тодруулбал, ХАС банкинд 1.8 тэрбум, ХААН банкинд 800 сая, Төрийн банкинд 400 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэсэн хэдий ч үр дүн буюу зээлийн явц 1%-ийн гүйцэтгэлтэй байгаа билээ. Энэхүү удаашралтай явагдаж байгаагийн шалтгаанууд нь Монгол банкнаас тавьж буй зээлийн шаардлага болон иргэдийн ногоон зээлийн талаарх мэдлэг дутуу байгаа явдал юм. Тиймээс энэхүү сул талыг нөхөхийн тулд зээлийн шаардлагуудтай танилцаж өөрчилж болохуйц зүйл заалтуудыг олон тодорхойлох мөн иргэдэд ногоон зээлийн ач тус бөгөөд үр дүнгийн талаар нээлттэйгээр танилцуулж мэдлэгийн хүрээг тэлэхийг зорих тал дээр тус болоход уг судалгааны ажлын зорилго оршиж байна.