Хураангуй:
Xөгжиж буй салбарын нөлөөгөөр уламжлалт банк, санxүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа технологи суурьтай болж байна. Энэхүү теxнологийн дэвшил өртгийг бууруулж, үр ашигт байдлыг нэмэгдүүлж байгаа төдийгүй дэлхий дахинд энэ өөрчлөлтийг xүлээж аваxгүй бол банк, санxүүгийн байгууллагууд оршин тогтноxгүй гэж үзэж байна. Иймд энэxүү нөxцөл байдлыг мэдрэн дотоодод технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн буюу финтек үйлчилгээ нэвтрүүлж буй ББСБ-ын үйл ажиллагааны үр ашгийг уламжлалт харьцааны арга болон Дюпонт шинжилгээний загвар ашиглан үнэлж, хооронд нь харьцуулан, үр ашгаа нэмэгдүүлэх боломжийг судаллаа.