Хураангуй:
Дэлхий нийтээрээ саяхныг хүртэл бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардлагатай асар их хэмжээний мөнгийг цөөхөн хэдхэн эх үүсвэрээс татдаг байсан бол өнөө үед энэхүү уламжлалыг өөрчилж, интернетийн сүлжээг ашиглан олон тооны хүнээс бага хэмжээний мөнгөн хандив хүсэх замаар хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг санааг хэрэгжүүлж эхлээд байна. Гадны улсуудад финтекийн салбар хөгжихийн хэрээр краудфандинг даган илүү өргөжиж, нэг оновчтой систем дор төвлөрч хөрөнгийг зөв хуваарилж, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан туршлага нэмэгдэж байна. Краудфандинг нь дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд илүү өсөх хандлагатай байна. Харин Монгол улсад краудфандингийг ашиглаж хөрөнгийг зөв оновчтой хуваарилж түүнийгээ амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд харьцангуй цөөхөн байгаа билээ. Уг судалгааны зорилго нь санхүүжилтыг нэвтрүүлэх боломж, чиглэлийг тодорхойлсон болно.
Уг судалгаанд краудфандингийн төрөл хэлбэрийн онолын судалгаа, тухайн сэдвийн хүрээнд хийгдсэн дотоод болон гадаадын судалгааны ажлууд дээр судлагдсан байдлын судалгаа, Монгол улсын иргэдээс анкетийн болон түүврийн аргаар авсан судалгааны үр дүн дээр үнэлэлт дүгнэлт хийх, анализ хийн харьцуулсан дүгнэх зэрэг аргуудыг ашигласан болно.